2024 оны I улиралд ашгийн хэмжээгээр ХААН Банк тэргүүлэв
05 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
- Системийн нөлөө бүхий банкуудын ашигт ажиллагаа 2024 оны I улиралд 43%-ийн өсөлттэй гарлаа.
- ХААН Банкны ₮135.8 тэрбумын ашиг бусад 4 банкны ашгаас хол илүү байлаа.
- Голомт Банкны нэг ажилтан I улиралд компанийнхаа орлогод дунджаар ₮34 саяын ашиг авч иржээ.

Системийн нөлөө бүхий банкуудын 2024 оны I улирлын тайлан гарлаа.
2024 оны I улиралд ашгийн хэмжээгээр ХААН Банк тэргүүлэв
Системийн нөлөө бүхий банкуудын ашигт ажиллагаа 2024 оны I улиралд 43%-ийн өсөлттэй гарсан бөгөөд өсөлтийн хувиараа Голомт банк тэргүүлэв.
ХААН Банкны ₮135.8 тэрбумын ашиг бусад 4 банкны ашгаас хол илүү байж тэргүүлэгч болохоо дахин баталсан хэрэг болов.
Гол 5 банкнаас нэг ажилтанд ногдох ашгийн хэмжээгээр хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн нь Голомт Банк байлаа. Тэд 2,500 ажилтантайгаар ₮86.2 тэрбумын ашиг олсон нь Голомт Банкны нэг ажилтан I улиралд компанийнхаа орлогод дунджаар ₮34 саяын ашиг авч ирсэн гэсэн үг юм.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ