СПОНСОРЫН КОНТЕНТ
Алдарт Yoshinoya сүлжээ Улаанбаатар хотод тав дахь салбараа нээлээ
ХУВААЛЦАХ
  • Японы түргэн хоолны сүлжээ ITC төвд шинэ салбараа нээв.
  • Шинэ салбар нь хотын A зэрэглэлийн байршилд үйл ажиллагаа явуулна.
  • Монгол дахь салбаруудын тоо тав болж, өргөжилтийн шинэ үе эхэлж байна.
Шинэ салбар нь хотын A зэрэглэлийн байршилд үйл ажиллагаа явуулна.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бизнесийн бүс болох ITC төвд Японы алдарт “Yoshinoya” түргэн хоолны сүлжээ тав дахь салбараа нээжээ. Японы үхрийн махтай будаатай хоолоороо дэлхийд алдаршсан энэхүү брэнд 2022 оноос хойш Монголд албан ёсоор орж ирснээс хойш өргөжин тэлсээр байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол дахь франчайз эрхийг эзэмшигч, Япон болон Монголын бизнесийн салбарын төлөөллүүд, байнгын үйлчлүүлэгчид оролцож, шинэ салбарыг албан ёсоор нээв. Энэ салбар нь “Yoshinoya” брэндийн хувьд Монголын зах зээлд нэвтрээд удаагүй ч өсөлтийн чухал үе шат руу шилжиж байгааг харуулсан үйл явдал болж байна.

ITC төвд байрлах шинэ салбар нь Японы анхдагч загвар интерьерээр тохижуулсан бөгөөд түргэн үйлчилгээ, чанартай хоолоороо хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэхээр зорьжээ. Үндсэн цэсийн хамгийн алдартай хоол болох гюүдон буюу үхрийн махтай будаа, тахианы мах болон төрөл бүрийн япон амттанг энэхүү шинэ байршлаас авах боломжтой болсон нь хотын төвийн ажил хэрэгч болон залуу хэрэглэгчдэд чиглэсэн стратегийн байрлал болжээ.

Токио хотноо төвтэй “Yoshinoya” нь дэлхийн 15 гаруй оронд салбартай бөгөөд Монголын тав дахь салбарынхаа нээлтээр нийслэл Улаанбаатар дахь хэрэглэгчдэдээ илүү ойртож, үйлчилгээгээ өргөтгөх алхмыг ийнхүү хийж байна. Ирэх саруудад тус компани нийслэлийн бусад дүүрэгт шинээр салбар нээх төлөвлөгөөг ч мөн зарласан байна.

Сонирхолтой нь 1899 онд “Yoshinoya”-г үүсгэн байгуулсан Эйкичи Мацуда  Японы Нара мужийн Ёшино хэмээх газрын сакура модонд дуртай байсан тул ийнхүү нэрээр нь хоолны газраа нэрлэж байжээ. Япон ханзыг утгачилбал энэ нь  “Аз авчирдаг хоолны газар” хэмээх утгатай ажээ.  

mobile-logo