bnr-0
УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа
11 сарын 08, 2024
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын 106 гишүүний 69 нь дэмжих санал өгснөөр батлагдлаа.
  • УИХ-аар өнөөдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийнэ.
  • УИХ-ын дарга "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль"-ийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгажээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Нийт 21 заалт бүхий 2025 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад оролцсон УИХ-ын 106 гишүүний 69 нь “дэмжих” санал өгчээ. 

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагыг 26 их наяд, 485 тэрбум төгрөг байхаар эцэслэв.

УИХ-ын  нэгдсэн хуралдааны үеэр 2025 оны төсвөөс 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлагыг УИХ-ын  нэр бүхий гишүүдийн зүгээс гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн тул засварлах боломжгүй хэмээн хүлээж авсангүй.

Харин төсвийн төсөл батлагдсаны дараа  төсөвт тодотгол хийхээр болжээ.   

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталсан юм.  

mobile-logo