Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй байна
07 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
- Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын ажил үргэлжилж байна.
- Газар шорооны ажил буюу ухмал байгуулах ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
- Бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны аравдугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буй.

Бүтээн байгуулалтын ажилд 70 орчим дотоодын аж ахуйн нэгж оролцож буй.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын ажил үргэлжилж байна. Тухайлбал, нийт дам нуруут гүүрийн ажил 37 хувийн гүйцэтгэлтэй, далан байгуулах ажил 14.2 хувь, газар шорооны ажил буюу ухмал байгуулах ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Бүтээн байгуулалтын ажилд одоогоор 70 орчим дотоодын аж ахуйн нэгж, 3000 орчим инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл, машин механизм ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны аравдугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буй.