- Орон сууцны үнэ 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсчээ.
- Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт 22.3 хувийн өсөлт үзүүлж, 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.25 сая төгрөгт хүрээд байна.
- Харин Хан-Уул дүүрэгт 11.3 хувиар буюу 473.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлтөд тооцогдов.

Орон сууцны үнэ 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өсчээ. Ийнхүү Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөгт хүрээд байна.
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ болон үнийн өсөлт хамгийн өндөр байгаа бол Хан-Уул дүүрэгт үнийн өсөлт харьцангуй бага байна. Тухайлбал, орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт 5.25 сая төгрөг байна. Тус дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.3 хувиар буюу 957.8 мянган төгрөгөөр өссөн нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн өндөр өсөлтийн үзүүлэлт аж. Харин Хан-Уул дүүрэгт 11.3 хувиар буюу 473.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлтөд тооцогдов.
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар өссөн нь хуучин орон сууцны үнийн өсөлт, шинэ орон сууцныхаас илүү байгааг харуулж байна. Хуучин орон сууцны дундаж үнэ Баянгол дүүрэгт хамгийн өндөр буюу 19.1 хувиар өссөн байна.