bnr-0
АХБ сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт чиглэсэн төгрөгийн бондоо гаргалаа
06 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • АХБ энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ.
  • Энэхүү хөрөнгийг Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зориулах аж.
  • Шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах болон савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулна.
Монгол төгрөгөөр нэрлэгдсэн 6.1 жилийн хугацаатай энэхүү бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас анх гаргасан “Номад” бондоос хойш гарч буй хамгийн урт хугацаатай, хамгийн их нэрлэсэн дүнтэй төгрөгийн бонд боллоо.

Азийн Хөгжлийн Банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбум төгрөг (15.6 сая орчим ам.доллар) татан төвлөрүүллээ. Энэхүү хөрөнгийг Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зориулах аж.

Монгол төгрөгөөр нэрлэгдсэн 6.1 жилийн хугацаатай энэхүү бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас анх гаргасан “Номад” бондоос хойш гарч буй хамгийн урт хугацаатай, хамгийн их нэрлэсэн дүнтэй төгрөгийн бонд боллоо.

Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг “АПУ Дэйри ХХК – Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах болон савлах хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулах ажээ.  

mobile-logo