- Зочид буудлын хайлтын сайт Trivago-ийн мэдээллээр Япон, Канад, Мексик, Герман зэрэг улсаас АНУ руу аялах захиалгын тоо эрс буурчээ.
- Түүнчлэн Трамп Канадын талаар АНУ-ын 51 дэх муж болгох нь дээр гэх мэт мэдэгдэл удаа дараа хийсэн нь канадчуудыг бухимдуулсан байна.
- АНУ-д аялах гадаад жуулчдын тоо энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар буурсан байна.

Трампын худалдааны өндөр татварт хүндээр өртсөн орнуудын жуулчид АНУ руу аялах сонирхолгүй болж байгааг аяллын компанийн мэдээлэл харуулж байна. Зочид буудлын хайлтын сайт Trivago-ийн мэдээллээр Япон, Канад, Мексик, Герман зэрэг улсаас АНУ руу аялах захиалгын тоо эрс буурчээ.
Канад, Мексик нь Трампын татварын бодлогод хамгийн эхэнд өртсөн орнуудын нэг юм. Түүнчлэн Трамп Канадын талаар АНУ-ын 51 дэх муж болгох нь дээр гэх мэт мэдэгдэл удаа дараа хийсэн нь канадчуудыг бухимдуулсан байна.
Trivago-ийн мэдээллийн дагуу Германы аялагчдын АНУ дахь зочид буудлын захиалга мөн буурсан байна. Герман бол Европын Холбооны хамгийн том эдийн засаг бөгөөд Трамп тэднийг дахин дахин өндөр татвараар сүрдүүлж, хамгийн сүүлд ням гарагт ирэх сард хэрэгжүүлэх гэж байсан 50 хувийн татварыг "түр түдгэлзүүлсэн" хэмээн мэдэгдээд байгаа юм.
АНУ-д аялах гадаад жуулчдын тоо энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар буурсан байна. Харин америкчуудын аялалд зарцуулах зардал багасгаж, бага зэрэглэлтэй, хямд буудлууд руу илүү их ханддаг болсон талаар Trivago онцоллоо.