bnr-0
Металлын хүдэр олборлосон хэмжээ 2022 оноос хойш анх удаа нүүрсийг давлаа
9 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 40.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 55.1 хувийг металлын хүдэр олборлолтын салбар эзэлжээ.
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт оны эхний таван сард 1.8 их наяд төгрөгөөр буурчээ.
  • 2022 оны долдугаар сараас хойш анх удаа металлын хүдэр олборлолтын хэмжээгээр нүүрсийг давлаа.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр,хайлуур жонш, цайрын баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, мөн хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.5–72.7 хувиар өссөн эерэг дүнтэй байна.

Монгол Улс гадаад зах зээлд 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 13 их наяд төгрөгийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлж байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 40.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 55.1 хувийг металлын хүдэр олборлолтын салбар эзэлжээ. Ийнхүү 2022 оны долдугаар сараас хойш анх удаа металлын хүдэр олборлолтын хэмжээгээр нүүрсийг давлаа.

Гэвч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр буурчээ. Ийнхүү буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.9 их наяд төгрөгөөр буюу 38.3 хувиар буурсан нь голлон нөлөөлөв. Мөн газрын тосны салбарын борлуулалт 91.2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Металлын хүдэр олборлолтын салбар 2.18 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тус салбар өмнөх оны мөн үед 1.36 их наяд төгрөгийн борлуулалт хийж байжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр,хайлуур жонш, цайрын баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, мөн хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.5–72.7 хувиар өссөн эерэг дүнтэй байна.  

mobile-logo