bnr-0
Энэ онд ачаа тээвэр өмнөх жилийнхээс 20 хувиар өсч, шинэ дээд амжилт тогтоож байна
12 сарын 17, 2024
ХУВААЛЦАХ
  • Авто замаар 81.1 сая тонн, төмөр замаар 41.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэн, түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байна.
  • Экспортын тээврийн хэмжээ 87.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өссөн нь мөн түүхэн дээд үзүүлэлт гэдгийг онцолжээ.

Зам, тээврийн салбарын нийт ачаа тээвэр 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар бүх төрлөөр нийт 122.2 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн гэж Зам тээврийн яамнаас танилцууллаа. 

Үүний дотор экспортын тээврийн хэмжээ 87.2 сая тонн болж өмнөх оны жилийн эцсийн дүнг давсан бөгөөд, өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өссөн нь мөн түүхэн дээд үзүүлэлт гэдгийг онцолжээ. 

Авто зам болон төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилүүдийг давж түүхэн үзүүлэлтээ шинэчлэн тогтоолоо. Автотээврээр 81.1 сая тонн, төмөр замаар 41.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байна. 

Агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандарт сайжирснаар 2024 онд Монголоор дамжин өнгөрөх агаарын тээврийн зорчигчдын тоо 16,000-д дөхсөн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Авто замын салбарт 2024 онд нийт 559.5 км хатуу хучилттай авто зам, 173.9 урт метр гүүрийг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Үүнээс Олон улс, улсын чанартай авто замын сүлжээ 223.5 км хатуу хучилттай авто замаар нэмэгдэж, нийт урт 7750.1 км болсон байна.   

 

mobile-logo