- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрсдэл, инфляцын дарамт зэрэг олон хүчин зүйл нийлж, 2023 онд оливын тосны үнэ урьд өмнө байгаагүйгээр огцом өссөн.
- Испанийн ургац сайн байсан нь оливын тосны үнийн хэлбэлзлийг тогтворжуулахад шууд нөлөөлж, extra virgin болон virgin зэрэг тосны төрлүүдийн үнэ мэдэгдэхүйц буурсан байна.
- Энэхүү өсөлт нь түүхий эдийн үнийг 50 хувиар бууруулж, хэрэглэгчдийн эрэлтийг өдөөжээ.

Дэлхийн оливын тосны хамгийн том үйлдвэрлэгч болох Испанийн Deoleo компанийн гүйцэтгэх захирал Кристобаль Валдесийн үзэж байгаагаар, энэ жилийн ургац сайн байх бөгөөд зах зээлийн сэргэж, салбарын хүнд үе ард үлдэх төлөвтэй байна.
Сүүлийн хоёр улирал дараалан ургац муу байсан нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүндхэн нөхцөл байдал бий болгож, оливын тосны үнэ дэлхий даяар огцом өсөхөд хүрсэн. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрсдэл, инфляцын дарамт зэрэг олон хүчин зүйл нийлж, 2023 онд оливын тосны үнэ урьд өмнө байгаагүйгээр огцом өссөн нь хэрэглэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг цочирдуулсан юм.
“Түүхэн дэх хамгийн хүнд үеийн нэгийг даван туулж, зах зээл илүү тэнцвэртэй, найдвар төрүүлсэн төлөв байдал руу шилжиж байна” хэмээн Deoleo-ийн гүйцэтгэх захирал Валдес мэдэгдлээ.
Испанийн ургац сайн байсан нь оливын тосны үнийн хэлбэлзлийг тогтворжуулахад шууд нөлөөлж, extra virgin болон virgin зэрэг тосны төрлүүдийн үнэ мэдэгдэхүйц буурсан байна.
Испанийн Хөдөө аж ахуй, загас агнуур, хүнсний яамны мэдээлснээр, тус улс 2024-2025 оны ургацын жилд 1.41 сая тонн оливын тос үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн 855,600 тонноос ойролцоогоор 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлт нь түүхий эдийн үнийг 50 хувиар бууруулж, хэрэглэгчдийн эрэлтийг өдөөжээ.
Дэлхийн оливын тосны нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь Газар дундын тэнгисийн орнуудаас, тэр дундаа Испани, Итали, Грекээс гаралтай юм. Энэ дундаас Испани улс Европын Холбооны хамгийн том үйлдвэрлэгч, дэлхийн үнэ тогтоогч орон хэвээр байна.