bnr-0
АНУ-ын Krispy Kreme нарийн боовны сүлжээ Монголд нэвтэрнэ
05 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • BlueMon компани Малайзын Berjaya Food компанитай хамтран АНУ-ын алдарт нарийн боов, кофе шопын сүлжээ болох Krispy Kreme-г Монголын зах зээлд нэвтрүүлэхээр боллоо. 
  • Одоогийн байдлаар тус компани Малайз даяар 30 франчайз дэлгүүр ажиллуулж байна.
  • 2024 онд Berjaya Food нь АНУ-ын Starbucks брэндийг Дани, Финланд, Исланд улсад нэвтрүүлэх лицензийг авсан байна. 
АНУ-ын Krispy Kreme нарийн боовны сүлжээ Монголд нэвтэрнэ.

BlueMon компани Малайзын Berjaya Food компанитай хамтран АНУ-ын алдарт нарийн боов, кофе шопын сүлжээ болох Krispy Kreme-г Монголын зах зээлд нэвтрүүлэхээр боллоо. 

Berjaya Food нь Куала Лампурт төвтэй, олон улсын хэмжээний франчайз групп компани бөгөөд 2009 онд Krispy Kreme-г анх Малайзад нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар тус компани Малайз даяар 30 франчайз дэлгүүр ажиллуулж байна. Үүнээс гадна, тус групп нь Starbucks, Paris Baguette зэрэг дэлхийн тэргүүлэх брэндүүдийн франчайзыг олон улсад амжилттай эрхэлж байгаа юм.

2024 онд Berjaya Food нь АНУ-ын Starbucks брэндийг Дани, Финланд, Исланд улсад нэвтрүүлэх лицензийг авсан байна. 

“Монгол Улс бол чанартай хоол, үйлчилгээний соёлыг үнэлдэг ирээдүйтэй зах зээл бөгөөд Krispy Kreme-ийн амтлаг бүтээгдэхүүнүүд нь Монголын хэрэглэгчдийн сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Berjaya Food компанийн Гүйцэтгэх захирал Дато’ Сидни Куэйс мэдэгдлээ.  

mobile-logo