bnr-0
Трампын нэр хүнд огцом буурлаа
04 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Судалгаагаар Трампын ажлын үнэлгээ 39-45 хувийн хооронд гарчээ.
  • Трампын эдийн засгийг удирдах чадварт итгэх иргэдийн хувь өнгөрсөн 12 дугаар сараас хойш 13 пунктээр буурсан байна.
  • Цагаачлалын бодлогын дэмжлэг мөн эрс суларсан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр 60 хувь байсан бол одоо 45 хувь болжээ.
Энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд шинэ ерөнхийлөгчийн 100 хоногийн үзүүлэлтийн хамгийн доод түвшин болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш 100 хоногийг үдээд буй. Гэвч шинэ судалгаануудын үр дүнгээс үзэхэд түүний нэр хүнд эрс буураад байна. Вашингтон Пост-ABC News-Ipsos, CNN/SSRS болон NBC News-ын явуулсан гурван өөр судалгаагаар Трампын ажлын үнэлгээ 39-45 хувийн хооронд гарчээ. Энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд шинэ ерөнхийлөгчийн 100 хоногийн үзүүлэлтийн хамгийн доод түвшин болж байна.

Судалгаанаас харахад Америкчуудын олонх нь Трампын бодлогыг дэмжихгүй байгаа бөгөөд тэр дундаа эдийн засаг, худалдаа, тариф, инфляц, цагаачлал зэрэг гол асуудлуудад итгэл алдарсан байна. Тухайлбал, Трампын эдийн засгийг удирдах чадварт итгэх иргэдийн хувь өнгөрсөн 12 дугаар сараас хойш 13 пунктээр буурчээ. Мөн 72 хувь нь түүний эдийн засгийн бодлого ойрын хугацаанд уналт авчирна гэж үзсэн байна.

Цагаачлалын бодлогын дэмжлэг мөн эрс суларсан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр 60 хувь байсан бол одоо 45 хувь болжээ.

Намын харъяаллаар авч үзвэл, Бүгд найрамдахчуудын дийлэнх нь Трампыг дэмжсээр байгаа бол Ардчилсан намынхан хүчтэй эсэргүүцэж байна. Харин бие даагчдын 58 хувь нь Трампын ажлыг дэмжихгүй байгаа талаар мэдээлжээ.   

mobile-logo