- Сүүлийн жилүүдэд улс орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгальд ээлтэй байдлыг дэмжиж, сэргээгдэх эрчим хүч рүү эрчимтэй шилжиж байна.
- 2024 онд BYD анх удаа Tesla-аас илүү олон цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байна.
- BYD 1.777 сая автомашин үйлдвэрлэсэн бол Tesla 1.773 сая автомашин үйлдвэрлэжээ.

Дэлхийн цахилгаан автомашины тэргүүлэгч гэх цолыг АНУ-ын Tesla компани олон жил хүртсэн. Харин Хятадын BYD брэнд шинэлэг бөгөөд хямд загварын цахилгаан автомашиныг богино хугацаанд амжилттай хөгжүүлснээр ийнхүү Tesla-ийн хүчирхэг өрсөлдөгч болоод буй.
Сүүлийн жилүүдэд улс орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгальд ээлтэй байдлыг дэмжиж, сэргээгдэх эрчим хүч рүү эрчимтэй шилжиж байна. Үүний нэг хэсэг болох бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинууд ч мөн өрсөлдөөнтэй тулгарч байгаа юм. Тухайлбал Норвеги улс бензин болон дизель түлшээр ажилладаг автомашиныг зах зээлээсээ бүрэн халж буй анхны улс болоод буй.
Харин, Европын холбоо 2035 оноос эхлэн нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг автомашины борлуулалтыг хориглохоо мэдэгдсэн юм.
Олон улсын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд түлхүү анхаарч, үйлдвэрлэлээ өргөжүүлээд байна. Tesla болон BYD нь дэлхийн хамгийн том цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгчид бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний өрсөлдөөн улам ширүүсэж байна.
2024 онд BYD анх удаа Tesla-аас илүү олон цахилгаан автомашин үйлдвэрлэсэн байна. BYD 1.777 сая автомашин үйлдвэрлэсэн бол Tesla 1.773 сая автомашин үйлдвэрлэжээ.