- Монгол Улсын агаарын тээврийн салбарт агаарын зайгаар дамжин өнгөрөх хөлгийн тоо өнөөдрийн байдлаар хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.
- Монголын агаарын орон зайгаар 2023-2025 онд хоногт 200 гаруй агаарын хөлөг дамжин өнгөрч байна.
- Энэхүү бууралт нь олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шууд хамааралтай юм.

Монгол Улсын агаарын тээврийн салбарт агаарын орон зайгаар дамжин өнгөрөх хөлгийн тоо өнөөдрийн байдлаар хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо 2017-2018 онд 400-500 байсан бол 2023-2025 онд хоногт 200 гаруй агаарын хөлөг дамжин өнгөрч байна.
Энэхүү бууралт нь олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шууд хамааралтай юм. Цар тахал болон олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрч буй агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс багасч, 80 гаруй хувиар буурсан.
Гэвч Монгол Улсыг тойрон өнгөрдөг нислэгүүдийг татах боломжийг бүрдүүлэх, агаарын тээвэрлэгчдэд илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэл бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа Иргэний Нисэхийн Ерөнхий газараас мэдэгдээд байна.