- Зургадугаар сарын алтны фьючерс хэлцлийн үнэлгээ 103.6 ам.доллароор өсөж, унци нь 3345 ам.долларын түвшинд хүрлээ.
- АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны хурцадмал байдлын улмаас эрсдэл багатай хөрөнгө оруулалтын эрэлт тогтвортой нэмэгдсээр байна.
- “Bank of America”-ийн судалгаагаар сангийн менежерүүд алтыг “хамгийн эрэлттэй” байгааг тэмдэглэжээ.

АНУ-ын зах зээлийн лхагва гарагийн арилжаагаар алтны ханш унци тутамдаа 100 ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрлээ. АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны хурцадмал байдлын улмаас эрсдэл багатай хөрөнгө оруулалтын эрэлт тогтвортой нэмэгдсээр байна. Зургадугаар сарын алтны фьючерс хэлцлийн үнэлгээ 103.6 ам.доллароор өсөж, унци нь 3345 ам.долларын түвшинд хүрлээ.
“SP Angel” брокерын компани өнөөдөр харилцагчдадаа зориулсан имэйлдээ Хятадын олон нийт болон Төв банкны алт худалдан авалт хурдацтай нэмэгдэж байгааг онцолсон байна. Нөгөө талаас, “Bank of America”-ийн судалгаагаар сангийн менежерүүд алтыг “хамгийн эрэлттэй” байгааг тэмдэглэжээ.
Мөнгөний ханш мөн лхагва гарагийн арилжаагаар өсөж, тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 32.88 ам.долларын түвшинд хүрлээ.