Нийслэлийн ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина
08 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгах ажил үргэлжилж байна.
  • Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн орчмын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламж, ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина.
Нийслэлийн ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгах ажил үргэлжилж байна. 

Нийтийн эзэмшлийн газрыг үе шаттай чөлөөлж эхэлсэн бөгөөд чөлөөлсөн газруудад иргэдийн хэрэгцээнд нийцсэн, оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр дүүргүүдтэй хамтран ажиллаж байна. 

Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн орчим нь хотын төвийн хамгийн их хүн хөдөлгөөнтэй хэсэг тул тохирсон бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Ногоон байгууламжийн хүрээнд зөвхөн мод тарих бус, орчныг цогцоор нь сайжруулах төлөвлөлт хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг хамтад нь авч ажиллаж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд болон зуслангийн бүсийн олон байршилд ТҮЦ-үүдийг буулгасан бөгөөд эдгээр газар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой юм.  

mobile-logo