bnr-0
Гар утасныхаа үйлдлийн системийг яаралтай шинэчлээрэй
12 сарын 04, 2023
ХУВААЛЦАХ
Санамсаргүй байдлаар хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, та 17.1.2 шинэчлэлийг гар утсандаа заавал суулгаарай.
Apple

Apple компани iOS үйлдлийн системийн 17.1.1 хувилбарыг гаргаснаас хэдхэн долоо хоногийн дараа iOS 17.1.2 шинэчлэлийг арваннэгдүгээр сарын 30-нд олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь өмнөх үйлдлийн системийн аюулгүй байдлын алдааг засах зорилготой бөгөөд шинэчлэлийг яаралтай татаж авахыг Apple компаниас зөвлөж байгаа юм.

Энэхүү шинэчлэлээр Apple-ийн вэб хөтчийн WebKit системд үүссэн алдааг засварласан ба веб контентыг ачаалах явцад нууц мэдээллийг задруулах, мэдээллийн аюулгүй байдлын хувьд эрсдэл үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн аж. Санамсаргүй байдлаар хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, та 17.1.2 шинэчлэлийг гар утсандаа заавал суулгаарай. Утасныхаа Settings цэсийн Software Update хэсгээс татаж суулгах боломжтой.

Нэмж дурдахад, АНУ-ын хууль сахиулах байгууллагуудаас iOS 17.1.1 хувилбарт нэвтрүүлсэн NameDrop функцын талаар хэрэглэгчдэд анхааруулж, холбоо барих мэдээллээ бусадтай санамсаргүйгээр хуваалцахаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.   

mobile-logo