- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
- 2024 оны долдугаар сард инфляцын түвшин 5.1 хувь байсан бол энэ оны мөн сард 8.1 хувьд хүрч, өсөлтийн хурдац 3 нэгж хувиар нэмэгдэв.
- Улаанбаатар хотын хувьд 2025 оны долдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 19.9 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна
2024 оны долдугаар сард инфляцын түвшин 5.1 хувь байсан бол энэ оны мөн сард 8.1 хувьд хүрч, өсөлтийн хурдац 3 нэгж хувиар нэмэгдэв. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 26 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 60.8 хувиар өссөн нь голдуу нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотын хувьд 2025 оны долдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. 2024 оны долдугаар сард нийслэлийн инфляц 4.4 хувь байсан бол энэ онд 9.3 хувь болж, 4.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үүнд дотоодын барааны үнэ, ялангуяа мах, хатуу түлшнээс бусад бүтээгдэхүүний үнэ хамгийн их буюу 69.9 хувиар өссөн байна.