bnr-0
“Торгоны зам” авто ралли Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгаар дамжин өнгөрнө 
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • “Торгоны зам” авто ралли долдугаар сард Монголын Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгаар дамжин өнгөрнө.
  • Энэ жилийн уралдаанд оролцох тамирчид Монгол Улсын “Go Mongolia” брэндийг сурталчилж буйгаараа ач холбогдолтой.
  • Оролцогчид долдугаар сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлнэ.
Өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцсон

“Торгоны зам” олон улсын авто ралли ирэх долдугаар сард зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү олон улсын авто ралли нь Монгол, ОХУ, БНХАУ, Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдгөөрөө онцлог.

Тодруулбал, долдугаар сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлж Байгаль нуур, Улаан-Үдээр дайрч, Монголын Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгаар дамжин өнгөрөхөөр маршрут гарчээ. Улмаар ОХУ-ын Горно-Алтайскийд долдугаар сарын 22-нд барианд орох юм. Энэ жилийн уралдаанд оролцох тамирчид Монгол Улсын “Go Mongolia” брэндийг сурталчилж буйгаараа ач холбогдолтой. Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг зохион байгуулагчид онцлов.

“Торгоны зам” олон улсын ралли уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна. Оролцогчид энэ жилийн хувьд 5000 км замыг туулна.

mobile-logo