- Богдхан ууланд гарсан түймрийг дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07:00 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
- Урьдчилсан байдлаар 56 га талбай өртсөн байна.
- Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17:56 минутад Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээллийг ирүүлжээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17:56 минутад ХУД-ийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл, дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:10 минутад хяналтад, өнгөрсөн шөнийн 02:13 минутад цурамд оруулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07:00 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Ойн түймрийг унтраахад 30 автомашинтайгаар ажиллажээ. Урьдчилсан байдлаар 56 га талбай өртсөн байна. Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж, гал түймрээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.