bnr-0
Taeyang нэг тоглолтоос хэр их мөнгө олдог вэ?
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Taeyang нь Монголын Evandis Entertainment-ийн урилгаар зургадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тоглолтоо хийх юм. 
  • 2023 оны мэдээллээр BigBang хамтлагийн гишүүд болох G-Dragon болон Taeyang-ийг тоглолтод урьж оролцуулах төлбөрийн хэмжээ $75,000-$150,000 хооронд байжээ.
  • Нийт 66 тоглолтоос $147.2 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг тоглолтын дундаж орлого ойролцоогоор $2.23 сая ам.доллар байжээ.
Taeyang нь Монголын Evandis Entertainment-ийн урилгаар зургадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тоглолтоо хийх юм. 

БНСУ-ын алдарт BigBang хамтлагийн гишүүн Taeyang Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болоод буй. Taeyang нь Монголын Evandis Entertainment-ийн урилгаар зургадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тоглолтоо хийх юм. 

Тэгвэл дэлхийд алдартай уран бүтээлч Taeyang-ийн нэг тоглолтоос олох орлого хэд байдаг вэ? Бие даасан уран бүтээл болон хамтлагийн тоглолтоос олох орлогын тодорхой мэдээлэл олон нийтэд ил байдаггүй ч дараах тооцооллыг хийх боломжтой байна.

2023 оны мэдээллээр BigBang хамтлагийн гишүүд болох G-Dragon болон Taeyang-ийг тоглолтод урьж оролцуулах төлбөрийн хэмжээ $75,000-$150,000 хооронд байжээ. Харин 2023 онд Taeyang өөрийн бие даасан уран бүтээл болох Down to Earth цомгоо толилуулсан бөгөөд уг уран бүтээл нь түүний нэр хүнд болон үнэлэмжийг мэдэгдэхүйц өсгөж чадсан байна. 

Үүнээс улбаалан 2024-2025 онд Taeyang-ийн ганцаарчилсан тоглолтын захиалгын үнэ өмнөх үнэлгээнээс өссөн байх магадлалтай бөгөөд $150,000–$250,000 хооронд хэлбэлзэж байх боломжтой хэмээн салбарын шинжээчид үзэж байна. 

BigBang хамтлаг 2015-2016 онд MADE World Tour аялан тоглолтоо хийсэн. Нийт 66 тоглолтоос $147.2 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг тоглолтын дундаж орлого ойролцоогоор $2.23 сая ам.доллар байжээ. Харин 2016 онд 0.TO.10 Anniversary Tour-ийн 24 тоглолтоос нийт $104.5 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг тоглолтын дундаж орлого ойролцоогоор $4.35 сая ам.доллар байсан гэх тооцоолол бий. 

Хэрэв хамтлагийн орлогыг тэнцүү хуваадаг гэж үзвэл, нэг тоглолтоос Taeyang  ойролцоогоор $400,000–$500,000 ам.долларын орлого олдог байх боломжтой юм. Гэвч, энэ нь зөвхөн таамаглал бөгөөд бодит байдалд хувь нь гэрээний нөхцөл, хувь хүний оролцоо, менежментийн бүтэц зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг аж.  

mobile-logo