ХасБанк ХК нэгж хувьцаанд 27 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
04 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
- ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
- Уг хурлын хүрээнд 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.0 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
- Ингэснээр ХасБанк 2024 оны үр дүнгээс нийт 47.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олголоо.

ХасБанк ХК нэгж хувьцаанд 27 төгрөг хуваарилна.
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж, хуралдаанаар 2024 оны хоёрдугаар хагас жилийн санхүүгийн үзүүлэлт, ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Уг хурлын хүрээнд 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.0 төгрөг буюу нийт 28.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр ХасБанк 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөг, жилийн эцсийн цэвэр ашгаас 28.4 тэрбум төгрөг буюу 2024 оны үр дүнгээс нийт 47.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олголоо.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ