Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн долдугаар сард ашиглалтад орно
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
- “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
- Уг төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж, нэгдүгээр хэсэг долдугаар сард ашиглалтад орох юм.
- Харин хоёрдугаар хэсэг буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах аж.

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг ажил.
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Уг төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж, нэгдүгээр хэсэг долдугаар сард ашиглалтад орох юм. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байна.
Харин хоёрдугаар хэсэг буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах аж.
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийхээр төлөвлөж байна хэмээн холбогдох мэргэжилтэнүүд дурдлаа.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ