bnr-0
“Samsung”-ийн ашиг шинжээчдийн таамгийг давж өслөө
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Galaxy S25 ухаалаг утас болон санах ойн чипийн борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр үзүүлэлттэй гарлаа.
  • Тус компанийн үйл ажиллагааны ашиг 6.7 их наяд вонд хүрсэн нь 6.4 их наяд вон гэсэн шинжээчдийн хүлээлтээс давсан бол нийт орлого нь 79.1 их наяд вон болж, өмнө нь тооцоолж байсан дүнгээс ялимгүй өндөр гарчээ.
  • Гэсэн ч “Samsung” компани гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг онцолжээ.
“Samsung” нь санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд зөөврийн компьютер, сервер зэрэг төхөөрөмжид өргөн хэрэглэгддэг.

“Samsung” компанийн 2025 оны эхний улирлын ашиг, орлого шинжээчдийн таамгийг давж, Galaxy S25 ухаалаг утас болон санах ойн чипийн борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр үзүүлэлттэй гарлаа.

Тус компанийн үйл ажиллагааны ашиг 6.7 их наяд вонд хүрсэн нь 6.4 их наяд вон гэсэн шинжээчдийн хүлээлтээс давсан бол нийт орлого нь 79.1 их наяд вон болж, өмнө нь тооцоолж байсан дүнгээс ялимгүй өндөр гарчээ.

“Samsung” нь санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд зөөврийн компьютер, сервер зэрэг төхөөрөмжид өргөн хэрэглэгддэг. Мөн тус компани ухаалаг гар утасны зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог томоохон үйлдвэрлэгч юм.

Гэсэн ч “Samsung” компани гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг онцолжээ. Худалдааны зөрчил, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг нь эрсдэл үүсгэж болохыг анхааруулсан байна. Харин нөхцөл байдал тогтворжвол 2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн үзүүлэлтүүд улам сайжирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.   

mobile-logo