Экспорт өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурсан байна
08 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улс 2025 оны эхний долоон сард нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  • Экспорт энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс, угаасан ноолуурын экспорт буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Импорт өмнөх оны мөн үеэс 68.9 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, согтууруулах ундааны импорт тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Монгол Улс 2025 оны эхний долоон сард нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, экспорт 16.4 хувь, тэнцэл 55.5 хувиар тус тус буурсан бол импорт 1.1 хувиар өссөн байна. 

Экспорт энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс, угаасан ноолуур, боловсруулаагүй газрын тос, хонь, ямааны махны экспорт буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал, мал амьтны самнасан үс, хялгас, цайрын хүдэр, баяжмалын экспорт өссөн үзүүлэлттэй байна. 

Импорт өмнөх оны мөн үеэс 68.9 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, согтууруулах ундааны импорт тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.   

mobile-logo