- Арабын Нэгдсэн Эмират Улс шинэ хууль тогтоомж боловсруулах, мөн одоо хүчин төгөлдөр байгаа хууль журмуудыг хянаж, өөрчлөлт оруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар болжээ.
- Өнгөрсөн долоо хоногт АНЭУ-ын Сайд нарын танхим энэ санаачилгыг ахалж ажиллах “Хууль тогтоомжийн ухаалаг мэдээллийн газар” нэртэй нэгжийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна.
- Уг шийдвэр нь мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлээд байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс шинэ хууль тогтоомж боловсруулах, мөн одоо хүчин төгөлдөр байгаа хууль журмуудыг хянаж, өөрчлөлт оруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар болжээ. Энэхүү алхам нь тус улсыг хууль боловсруулахад хиймэл оюун ашигласан анхны улс болгох бөгөөд олон улсад эрсдэлтэй, дэвшилтэт алхамд тооцогдож байна.
“Хиймэл оюунд суурилсан хууль тогтоомж” хэмээн нэрлэгдэж байгаа уг төсөл нь бусад орны туршлагаас хамаагүй илүү гүнзгий түвшинд хэрэгжих гэж буйг судлаачид онцолжээ.
Өнөөдөр дэлхийн олон орон хиймэл оюуныг хууль төслийг хураангуйлах, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэгт ашиглаж байгаа боловч хуульд өөрчлөлт оруулах, саналыг өөрөө боловсруулж гаргах түвшинд ашиглах гэж оролдож буй нь АНЭУ анхных болж байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан энэ шинэ хууль тогтоох систем нь хуулийг боловсруулах арга барилыг өөрчилж, илүү хурдан, илүү нарийвчлалтай болгоно
Өнгөрсөн долоо хоногт АНЭУ-ын Сайд нарын танхим энэ санаачилгыг ахалж ажиллах “Хууль тогтоомжийн ухаалаг мэдээллийн газар” нэртэй нэгжийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэр нь мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлээд байна.
“Хиймэл оюуны загварууд гайхалтай боловч тэдгээр нь алдаа гаргах хандлагатай, тогтвортой байдал, итгэлцлийн асуудалтай хэвээр байна. Бид тэдгээрт бүрэн найдаж чадахгүй.” хэмээн Оксфордын их сургуулийн судлаач Винсент Штрауб онцоллоо.