- Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн хугацаанд зээл авсан 14,000 иргэний мэдээллийг Монголбанканд хүргүүлжээ.
- Боловсролын зээл сангийн эргэн төлөлт эрс нэмэгджээ.
- Нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг 14,000 орчим иргэнд олгожээ.

Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн хугацаанд 300 тэрбум төгрөгийн зээл авсан 14,000 иргэний мэдээллийг гурван үе шаттайгаар Монголбанканд хүргүүлжээ.
Үүний үр дүнд Боловсролын зээл сангийн эргэн төлөлт эрс нэмэгджээ. Тухайлбал, гадаадад суралцсан иргэдийн зээлийн эргэн төлөлт 1.2 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед Боловсролын зээл сангийн эргэн төлөлт 438 сая төгрөг байжээ. Манай улсын 1,200 орчим иргэн 204 тэрбумыг гадаадад суралцахаар Боловсролын зээлийн сангаас зээл авсан байна.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Энэхүү санаачилга 2008 оноос хойш яригдсан боловч улс төрийн нөхцөл байдлаас болж хэрэгжихгүй байсаар ирсэн. Гэхдээ бид байнгын хороотой болон УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдтэй ярилцаж энэ асуудлын шийдвэрлэлээ. Ийнхүү Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монголбанканд хүргүүллээ. 2025 оны төсвийн төсөлд Боловсролын зээлийн санд 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс төвлөрүүлж, шинээр ирэх зээлийн хүсэлтүүдэд олгохоор шийдвэр гарсан. Эргэн төлөлтийн хэмжээг 30 тэрбум төгрөгт хүргэж чадахаар байна” гэв.