bnr-0
Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтөд 200 гаруй айл хараахан хамрагдаагүй байна
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
  • Бичиг баримтын зөрчилтэй 200 гаруй айл газраа хараахан чөлөөлөөгүй аж.
  • Бичиг баримтын зөрчилд өмчийн маргаан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг асуудал зонхилжээ.
Төслийн талбайн 70-аас дээш хувь газар чөлөөлөлтөд өртсөн бол нийт газрыг чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг аж.

Сэлбэ хот төслийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот”-ын эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.  

Сэлбэ хотыг төслийн газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг нэг дороос үйлчилгээ, мэдээлэл авдаг байлгахаар тухайн төвийг байгуулсан. Сэлбэ хотын нийт талбайг зургаан хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг нэг албан хаагч хариуцаж иргэдтэй ажиллаж буй. Гэвч бичиг баримтын зөрчилтэй 200 гаруй айл газраа хараахан чөлөөлөөгүй байна. Бичиг баримтын зөрчилд өмчийн маргаан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй зэрэг асуудал зонхилжээ.

Төслийн талбайн 70-аас дээш хувь газар чөлөөлөлтөд өртсөн бол нийт газрыг чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг аж.  

mobile-logo