bnr-0
Нийслэлд энэ долоо хоногт +30 хэм хүрч, халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэ долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар тогтуун, нарлаг өдрүүд давамгайлах төлөвтэй байна.
  • Өнөөдөр Улаанбаатарт +26 хэм дулаан байх ба оройн цагаар бага зэрэг сэрүүсч +14 хэм хүрнэ.
  • Амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Улаанбаатар хотод зуны хамгийн халуун өдрүүдийн нэг тохиох тул хэт халалтаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна.
Нийслэлд энэ долоо хоногт +30 хэм хүрч, халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.

Энэ долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар тогтуун, нарлаг өдрүүд давамгайлах төлөвтэй байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотод зургадугаар сарын 16-22-ны хооронд халуун, цэлмэг өдрүүд үргэлжилж, зарим өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна.

Өнөөдөр Улаанбаатарт  +26 хэм дулаан байх ба оройн цагаар бага зэрэг сэрүүсч +14 хэм хүрнэ. Харин мягмар гарагт цаг агаарын нөхцөл бага зэрэг өөрчлөгдөж, үдээс хойш хэсэгчилсэн бороо орох төлөвтэй. Энэ өдөр үүлэрхэг байх бөгөөд +20 хэм орчим дулаан байна. Шөнөдөө +10 хэм орчим байх тул иргэд хувцсаа тохируулан өмсөхийг анхааруулж байна.

Амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Улаанбаатар хотод зуны хамгийн халуун өдрүүдийн нэг тохиох төлөвтэй байна. Температур +31...+32 хэм хүрч, нарны туяа хурц байх тул хэт халалтаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна.   

mobile-logo