bnr-0
Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн төмөр замын төслийн анхны тулгуур цооногийг өрөмджээ
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
  • БНХАУ-ын талаас “China Railway Construction Corporation”-ийн охин компани болох “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК энэхүү барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
  • Төслийн төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид тодотгол хийх боломжтой.
Барилгын ажлыг 24 (22) сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд бүрэн багтсан.

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил зургадугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр хоёр улсын ажил гүйцэтгэгч болох “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд энэ сарын 9-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан байна.

Төмөр замын хил холболтын төслийн гүүрийн анхны тулгуур цооногийг өрөмджээ.

Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр зам нь нийт 32.6 км урттай, нэгдүгээр зэрэглэлийн, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болохоор төлөвлөгдсөн. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтаж буй.

Барилгын ажлыг 24 (22) сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд бүрэн багтсан. Төслийн санхүүжилтийг УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэж, төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид тодотгол хийх боломжтой.

Төслийн гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулсан бөгөөд дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation”-ийн охин компани болох Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК энэхүү барилгын ажлыг хэрэгжүүлж байна.  

mobile-logo