“Perplexity AI” компани “Google”-ийн “Chrome” вэб хөтчийг 34.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавив
08 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэхүү санал нь “Perplexity AI”-ийн 18 тэрбум ам.долларын үнэлгээнээс давсан үнэ аж.
  • Google компани уг саналд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.
  • Уг санал нь АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийн бүтцийг задалж, “Chrome” вэб хөтчийг нь зарах шаардлага хүргүүлсэнтэй давхцаж байгаа аж.
Энэхүү санал нь “Perplexity AI”-ийн үнэлгээнээс давсан дүн хэдий ч тус компанийн хөрөнгө оруулагчид уг саналыг дэмжиж байна

Хиймэл оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Perplexity AI” стартап нь өнгөрсөн мягмар гарагт “Google” компанийн “Chrome” вэб хөтчийг 34.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавилаа.

Хэдий энэхүү санал нь “Perplexity AI”-ийн 18 тэрбум ам.долларын үнэлгээнээс давсан дүн хэдий ч тус компанийн хэд хэдэн хөрөнгө оруулагч уг саналыг дэмжиж байгааг онцолжээ. Харин Google компани уг саналд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.

Уг санал нь АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн жил “Google”-ийн эсрэг “Зах зээлд хууль бус монополь тогтоосон” гэх үндэслэлээр шүүхэд хандаж, уг компанийн бүтцийг задалж, “Chrome” веб хөтчийг зарах шаардлага хүргүүлсэнтэй давхцаж байгаа аж.

Тус шаардлагыг “Google” компанийн зүгээс “Хууль, эрх зүйн хэр хэмжээнээс хэтэрсэн улс төрийн радикал үйл ажиллагаа” хэмээн шүүмжилж, яамны шийдвэр “хэт туйлширсан” гэдгийг дурджээ. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл “Google” компани нь цаашдын  үйл ажиллагааг хэрхэх тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Мөн “Perplexity AI” нь өнгөрсөн нэгдүгээр сард “Tiktok”-той хамтран ажиллах санал гаргасан. Гэвч АНУ-ын Конгресс “Tiktok” платформыг Хятадын "Bytedance" компанийн эзэмшил учир АНУ-д ашиглахыг хориглох хууль баталсан тул уг санал нь одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.  

mobile-logo