bnr-0
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 30-нд нээнэ
06 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил дуусчээ

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл энэ сарын 30-нд Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил дуусчээ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх аж.  

mobile-logo