bnr-0
Амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Та ямарваа нэг үйлчилгээний өөрт бүртгэлтэй багцаа шалгаж, хэрэггүй үйлчилгээнд сар бүр мөнгө үрж байгаа эсэх ээ шалгаж хэвших нь зүйтэй.
  • Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс сэргийлэхийн тулд ₮200,000-аас дээш үнэтэй зүйл авахдаа 7 хоногийн хүлээлтийн хугацаа тогтоо.
  • Зарцуулалтаа 1 сарын турш тэмдэглэж, мөнгө хаашаа урсаж байгааг ойлго.
Амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ?

Төлбөрийн зохицуулалт 

Цахилгаан, гар утас, интернэт зэрэг төлбөрийн хугацааг шалгаж, цаг тухайд нь төлөхөөс гадна аль нь илүү хямд болон ашигтай урамшуулал санал болгож байгааг нягталж байх хэрэгтэй юм.

“Удаан хугацаанд үнэнч хэрэглэгч байсан бол хөнгөлөлт хүсэх эрхтэй. Мөн бага төлбөртэй багц руу шилжих боломжийг асуугаарай,” гэж MoneyLion компанийн маркетингийн захирал Эндрю Ласки зөвлөжээ. 

Та ямарваа нэг үйлчилгээний өөрт бүртгэлтэй багцаа шалгаж, хэрэггүй үйлчилгээнд сар бүр мөнгө үрж байгаа эсэх ээ шалгаж хэвших нь зүйтэй. 

“Хүлээлгийн хугацаа” тогтоох 

Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс сэргийлэхийн тулд ₮200,000-аас дээш үнэтэй зүйл авахдаа 7 хоногийн хүлээлтийн хугацаа тогтоо. 

“Ихэнх тохиолдолд, тэр зүйл зайлшгүй хэрэгтэй биш болохыг ойлгож, авахгүй өнгөрдөг” гэж сэтгэл зүйч Камерон Сепах хэлжээ.

Хуримтлалыг автоматжуулах

Ухаалаг, автомат хуримтлалын хэлбэрийг сонгож, сар бүрийн цалингаас тодорхой дүнг татуулах нь танд “хохиролтой мэдрэмж” төрүүлдэггүй аж. Цалингаа гар дээрээ авч, дараа нь хуримтлал руу шилжүүлэх үед хүнд хохиролтой мэдрэмж төрдөг байна.

Буцаан олголт, хөнгөлөлтийн апп ашиглах

Бараа авахдаа cashback буюу буцаалттай аппликэйшн, хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийг ашигла. Зарим апп автомат купон хайж, таны хэрэглээний зардлыг багасгана.

30 хоногийн зарлагын бүртгэл хөтлөх

Зарцуулалтаа 1 сарын турш тэмдэглэж, мөнгө хаашаа урсаж байгааг ойлго. Ингэснээр дараагийн саруудад хаанаас хэмнэхээ тодорхой болгоно.  

mobile-logo