bnr-0
ШУА-ийн Биологийн хүрээлэн биологийн тусгай үзэсгэлэн нээлээ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • ШУА-ийн Биологийн хүрээлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхарт “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд нээлээ.
  • Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнүүдээс дэлгэжээ.
  • Үзэсгэлэнд микро организмын цуглуулга, судалгаанд ашиглагддаг лабораторийн тусгай багаж, хэрэгслүүд байршуулсан байна.
ШУА-ийн Биологийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейтэй хамтран дэлгэлээ

ШУА-ийн Биологийн хүрээлэн Чингис хаан Үндэсний музейд “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг тавдугаар сарын 1-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл олон нийтэд дэлгэлээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейтэй хамтран дэлгэлээ. Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнүүдээс дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн дэлхий ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшгийг харуулсан төрөл зүйлийн олон өнгө, хөхтөн хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон өргөн цар хүрээг хамарсан танин мэдэхүйн ач холбогдолтой аж.

Онцлох хэсгүүдэд монгол орны амьтад, халуун орны болон монгол орны шавж, бичил ургамлын үзүүлэнгүүд, микро организмын цуглуулга, судалгаанд ашиглагддаг лабораторийн тусгай багаж, хэрэгслүүд байршуулсан байна.   

mobile-logo