Өнөөдөр бороотой ч дулаахан сайхан өдөр болно
08 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи секундэд 5–10 метр хурдтай.
  • Өдрийн турш үүлэрхэг хэвээр байх ч аажмаар дулаарч, үдээс хойш 20–21 градус хүрнэ.
  • Гадагш гарахдаа борооны шүхэр, нимгэн хүрэм авч явах нь зүйтэй.
Орон нутгийн хувьд өнөөдрийн урьдчилсан мэдээгээр баруун аймгуудын нутгаар үүл багасч, бусад нутгаар үүлшинэ.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи секундэд 5–10 метр хурдтай.

Өглөөний турш 15 градус орчмын сэрүүхэн байна. Өдрийн турш үүлэрхэг хэвээр байх ч аажмаар дулаарч, үдээс хойш 20–21 градус хүрнэ. Орой 17–18 цагийн үед үүл сарниж, хэсэгчилсэн нартай болох бөгөөд температур 18–19 градус хүртэл буурна. Шөнөдөө 12 градус хүртэл сэрүүснэ.

Гадагш гарахдаа борооны шүхэр, нимгэн хүрэм авч явах нь зүйтэй.

Орон нутгийн хувьд өнөөдрийн урьдчилсан мэдээгээр баруун аймгуудын нутгаар үүл багасч, бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүсийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох бол бусад газраар хур тунадасгүй байна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсэд секундэд 12–14 метр хүрч ширүүснэ. Агаарын хэм Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлжийн хөндийгөөр +16…+21, говийн өмнөд хэсгээр +29…+34, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.   

mobile-logo