- Сүүлийн өдрүүдэд Америкийн тал хэд хэдэн удаа холбогдож, тарифын асуудлаар хэлэлцэх санал тавьсан байна.
- Хэрвээ Вашингтон түрүүлж145 хувийн тарифаа цуцлах алхмыг хийхгүй бол хоёр улсын итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн Бээжингийн эрх баригчид анхааруулжээ.
- Албан бус хэлэлцээ аль хэдийн эхэлсэн байж болзошгүй бөгөөд ойрын саруудад тарифыг 40–50 хувийн түвшин рүү бууруулах боломжтой.

Хятад улс АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэх боломжийг судалж байгаагаа мэдэгдлээ. Сүүлийн өдрүүдэд Америкийн тал хэд хэдэн удаа холбогдож, тарифын асуудлаар хэлэлцэх санал тавьсан гэж Хятадын Худалдааны яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
Гэсэн ч Бээжингийн эрх баригчид АНУ-ыг эхлээд нэг талын 145 хувийн тарифаа цуцлах ёстойг онцолсон бөгөөд хэрвээ Вашингтон энэ алхмыг хийхгүй бол хоёр улсын итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Хятадын импортын бараанд 145 хувийн тариф тогтоосон бол Хятадын тал хариуд нь 125 хувийн тариф ногдуулахаа зарласан. Гэсэн хэдий ч хоёр тал эдийн засагт үзүүлэх хохирлыг зөөлрүүлэхийн тулд зарим чухал бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлжээ.
Уг мэдэгдэлд зах зээл эергээр хариу үзүүлж, Хятадын юанийн ханш бага зэрэг чангарч, Хонконгийн Hang Seng индекс 1.2 хувиар өссөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хоёр тал хэн түрүүлж буулт хийхээ хүлээн болгоомжтой хандсаар байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр албан бус хэлэлцээ аль хэдийн эхэлсэн байж болзошгүй бөгөөд ойрын саруудад тарифыг 40–50 хувийн түвшин рүү бууруулах боломжтой гэж үзэж байна.