Хиймэл оюун ухаанд суурилсан камераар зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд засдаг боллоо
08 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийслэлд 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулаад байна.
  • Хиймэл оюун ухаанд суурилсан камер гэрлэн дохионы зөрчил илрүүлэх, зогсох шугам давах зэрэг зөрчлийг илрүүлж буй.
  • Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засах боломжтой боллоо.
Системийн сайжруулалтыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэх аж. Ингэснээр эдгээр сануулах зурвас, зөрчлүүдийн талаар иргэн саналт хүсэлт гаргаж, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болох юм.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад хиймэл оюун ухаанд суурилсан нийт 2600 гаруй камерын хяналтын системийг ашиглалтад оруулаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдрөөс энэхүү системийг туршилтаар ашиглан, гэрлэн дохио зөрчсөн, зогсох шугам давсан, урсгал сөрсөн зэрэг зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж байна.

Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, жолооч нарт холбоосоор илгээдэг болсон. Гэвч иргэдэд зөрчлийн талаар алдаатай, буруу сануулах зурвас ирж байгаа талаарх гомдол, санал ихээр гарч буй юм. Тухайлбал, зурвасаар ирсэн зөрчил нь тухайн иргэний өөрийнх нь тээврийн хэрэгслийнх биш байх гэх мэт дутагдал ажиглагдаж буй. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засах боломжтой болжээ. Системийн сайжруулалтыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэх аж. Ингэснээр эдгээр сануулах зурвас, зөрчлүүдийн талаар иргэн саналт хүсэлт гаргаж, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болох юм.  

mobile-logo