СПОНСОРЫН КОНТЕНТ
Эх оронч хэрэглээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хамгийн сайн сонголт
ХУВААЛЦАХ
  • Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, тусгаар тогтнолыг хамгаалах стратегийн ач холбогдолтой хүчин зүйл юм.
  • АПУ компанийн Сэнгүр, Алтан Говь, Нийслэл, Боргио зэрэг брэндүүд нь дэлхийн алдарт HEINEKEN компанийн чанар, стандартын дагуу 100 гаруй жилийн турш бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн Монголчууддаа хүргэдэг билээ.
  • 100 жилийн түүхтэй АПУ ХК нь өнөөдрийн байдлаар 2503 үндсэн ажилтантай бөгөөд 15,000 гаруй түнш, ханган нийлүүлэгч, харилцагч, 28,000 хувьцаа эзэмшигчийн хамтаар улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Улс орны хөгжил дэвшлийн нэн чухал хэсэг бол үндэсний үйлдвэрлэл.

Улс орны хөгжил дэвшлийн нэн чухал хэсэг бол үндэсний үйлдвэрлэл. Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, тусгаар тогтнолыг хамгаалах стратегийн ач холбогдолтой хүчин зүйл юм.

Монгол Улсад шингэн хүнсний үйлдвэрлэл үүсэж хөгжөөд 100 гаруй жилийн ардаа үджээ. Энэ хугацаанд тус салбарын арвин туршлага, түүхийг дотооддоо бүтээжээ. Өнөөдөр шингэн хүнсний үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдалд бодит хувь нэмрээ оруулсаар байна. Энэ салбар нь түүхий эдийн дотоодын эргэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох гэх мэт олон талын үр өгөөжийг бий болгож байгаа билээ.

Дотоодын үйлдвэрлэл ба дэлхийн стандарт

Өнгөрсөн хугацаанд олон үйлдвэрлэгчид бий болж нийгмийн шилжилт, зах зээлийн өрсөлдөөнд давамгайлж цөөн тооны үйлдвэрлэгчид шалгаран үлджээ.

Хэрэглэгчдийн дунд “импортын бараа сайн” гэх ташаа ойлголт түгээмэл байсаар ирсэн. Гэвч өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн стандартаар үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ дэлхийн амтыг эх оронд нь хүргэсээр байна. Тухайлбал АПУ компанийн Сэнгүр, Алтан Говь, Нийслэл, Боргио зэрэг брэндүүд нь дэлхийн алдарт HEINEKEN компанийн чанар, стандартын дагуу 100 гаруй жилийн турш бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн Монголчууддаа хүргэдэг билээ.

Монголдоо үйлдвэрлэсэн шар айргийн давуу талыг дурдъя.

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэх хамгийн чухал

Хэрэглэгчид өдөр бүр шинэ талх, шинэ сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг сонгохыг илүүд үздэг. Учир нь хүнсний бүтээгдэхүүн хугацаа өнгөрөх тусам амт, чанараа алддаг гэдгийг бид мэддэг боловч энэ нь зөвхөн талх, сүүнд хамаатай бус юм. Энэ нь шар айрагт ч мөн хамаатай байдаг.

Импортын бүтээгдэхүүн хил гааль, тээвэр зэрэг олон шат дамжлагыг багагүй хугацаа зарцуулан хэрэглэгчдийн гарт хүрдэг. Ингэснээр импортын шар айраг амт, чанараа алддаг бол дотоодын шар айраг үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд хүрдэг байна.

Шар айргийн дундаж хадгалах хугацаа 6-12 сар боловч, үйлдвэрлэснээс хойш аль болох хурдан хэрэглэгчдэд хүрэх нь амт, чанарын баталгаа болдог.

Эх орныхоо хөрсөнд ургаж, дэлхийн стандартаар боловсруулагдсан — Монголд үйлдвэрлэсэн шар айраг

Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байна гэдэг нь зүгээр нэг бүтээгдэхүүн гаргах төдий бус, эх орны баялаг, хөдөлмөр, мэдлэг чадварыг шингээсэн үнэт бүтээл туурвих үйл явц болдог. Монгол орны шимт хөрсөнд ургасан арвай, буудай, байгалийн цэвэр усыг ашиглан, эх орондоо болон байгальд ээлтэй, найдвартай түүхий эдээр үйлдвэрлэл явагддаг.

АПУ компани нь дотоодын түүхий эдийн хэрэглээг дэмжихийн сацуу олон улсын стандартыг үндэсний онцлогтой уялдуулан нутагшуулж чадсан цөөн үйлдвэрлэгчдийн нэг юм. Үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад дэлхийн алдартай Heineken компанийн 150 жилийн туршлагад суурилсан технологи, стандартуудыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. Түүхий эд хүлээн авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн хүртэл нийт 110 төрлийн чанарын хяналт хийгддэг нь хэрэглэгчдэд хүрч буй шар айраг бүрийг олон улсын түвшний, найдвартай бүтээгдэхүүн болгодог.

Ийнхүү тус компани хэрэглэгчдэдээ дэлхийн стандартад нийцсэн, дөнгөж үйлдвэрээс гарсан шинэ шар айргийг өдөр бүр хүргэж байна.

Эдийн засгийн бодит дэмжлэг

Таны үндэсний брэндээ сонгох сонголт бүр дотоодын мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурийг бэхжүүлдэг. 100 жилийн түүхтэй АПУ ХК нь өнөөдрийн байдлаар 2503 үндсэн ажилтантай бөгөөд 15,000 гаруй түнш, ханган нийлүүлэгч, харилцагч, 28,000 хувьцаа эзэмшигчийн хамтаар улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна. 2024 оны хагас жилийн байдлаар тус компани 211 тэрбум төгрөгийн татвар улсдаа төвлөрүүлжээ.

Чанартай шар айраг сонгох зөвлөмж:

  • Савлагааны огноог шалгах – Шинэ эсэхийг нь шалгаж, хадгалах хугацаа нь дуусаагүйг баталгаажуулах.
  • Найдвартай газраас худалдан авах – Тогтмол шинэ нөөцтэй, баталгаатай дэлгүүрээс худалдан авах.
  • Зөв хадгалах – Хүйтэн, харанхуй орчинд хадгалах, халуунд болон гэрэлд удаан байлгахгүй байх.
  • Шинэ байдал- Олон сар тээвэрлэн, амт чанар нь өөрчлөгдөөгүй байх.  

 

mobile-logo