bnr-0
Хятад улс 1000 км/цаг хурдтай ультра-хурдны галт тэргийг амжилттай туршлаа
08 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • Хятад улс “өндөр хурдны нисдэг галт тэрэг” буюу нэг цагт 1000 км хүртэл хурдлах чадамжтай ультра-өндөр хурдны галт тэргийн бүрэн хэмжээний туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.
  • Энэхүү төсөл нь цагт 1000 км-ээс илүү хурдалдаг, өөрөөр хэлбэл, нисэх онгоцноос хурдан арилжааны галт тэргийг зохион бүтээх зорилготой аж.
Бээжингээс Шанхай хүртэл 5-7 цаг явдаг байсан бол нэг цаг хагасын дотор туулах боломжтой болно гэсэн үг юм.

Хятад улс “өндөр хурдны нисдэг галт тэрэг” буюу нэг цагт 1000 км хүртэл хурдлах чадамжтай ультра-өндөр хурдны галт тэргийн бүрэн хэмжээний туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Уг туршилтыг Шаньси мужийн Датун хотод хийсэн бөгөөд галт тэрэг тогтвортой соронзон хөндийрүүлэлт бүхий хоёр км урт туршилтын хоолой дундуур хурдалсан байна. Уг тээврийн хэрэгслийг Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац (CASIC) зохион бүтээсэн байна. Энэхүү төсөл нь цагт 1000 км-ээс илүү хурдалдаг, өөрөөр хэлбэл, нисэх онгоцноос хурдан арилжааны галт тэргийг зохион бүтээх зорилготой аж.

Ирээдүйд уг системийг Хятадын томоохон хотуудын хооронд ашиглаж боломжтой бөгөөд энэ нь Бээжингээс Шанхай хүртэл 5-7 цаг явдаг байсан бол нэг цаг хагасын дотор туулах боломжтой болно гэсэн үг юм.  

mobile-logo