bnr-0
Airbnb-ийн цэвэр ашиг 154 сая ам.долларт хүрч, өмнө жилийн үзүүлэлтээс буурлаа
05 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • Airbnb компанийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 154 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн үзүүлэлтээс буурлаа.
  • Хоёрдугаар улиралд Airbnb-ийн орлого 2.99-3.05 тэрбум ам.долларын хооронд байх төлөвтэй байгаа нь шинжээчдийн таамаглаж байсан 3.04 тэрбум ам.долларын хүлээлтээс доогуур байгаа юм.
  • “АНУ-д харьцангуй сул үр дүн ажиглагдсан, үүнийг бид эдийн засгийн тодорхой бус байдалтай холбон тайлбарлаж байна” хэмээн тус компани мэдэгдлээ.
Airbnb-ийн цэвэр ашиг 154 сая ам.долларт хүрч, өмнө жилийн үзүүлэлтээс буурлаа.

Airbnb компанийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 154 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн үзүүлэлтээс буурлаа. Тус компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан бөгөөд ихэнх үзүүлэлтүүд шинжээчдийн таамагтай ойролцоо гарсан ч, хоёрдугаар улирлын орлогын таамаглал нь шинжээчдийн хүлээлтээс доогуур байв. 

Уг мэдэгдэл гарснаар Airbnb-ийн хувьцааны ханш 5 хувиар буурчээ. Airbnb-ийн тус хугацаан дахь орлого өнгөрсөн жилийн 2.1 тэрбум ам.доллароос 6 хувиар өссөн бол цэвэр ашиг өнгөрсөн жилийн мөн үеийн 264 сая ам.долларын үзүүлэлтээс 154 сая ам.доллар хүртэл буурчээ. 

Хоёрдугаар улиралд Airbnb-ийн орлого 2.99-3.05 тэрбум ам.долларын хооронд байх төлөвтэй байгаа нь шинжээчдийн таамаглаж байсан 3.04 тэрбум ам.долларын хүлээлтээс доогуур байгаа юм.

“АНУ-д харьцангуй сул үр дүн ажиглагдсан, үүнийг бид эдийн засгийн тодорхой бус байдалтай холбон тайлбарлаж байна” хэмээн тус компани мэдэгдлээ. АНУ дахь ихэнх захиалгууд дотоодын аяллаас бүрдсэн байна. 

Энэхүү үзүүлэлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоогоод буй тарифтай холбоотой бөгөөд тус улсын хэрэглээ, зардалд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.  

mobile-logo