bnr-0
"Доктор" авто сүлжээ Казахстаны Алматыд салбар нээнэ
02 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
Энэ оны тавдугаар сард Казахстан улсын Алматы хотод "Доктор авто сүлжээ" компанийн анхны олон улсын франчайз салбар нээгдэхээр болжээ.

Энэ оны тавдугаар сард Казахстан улсын Алматы хотод "Доктор авто сүлжээ" компанийн анхны олон улсын франчайз салбар нээгдэхээр болжээ.

Монголын авто засварын салбараас гаднын зах зээлд анхлан гарч байгаа "Доктор авто сүлжээ" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Монгол Улс даяар 14 салбар нэгжтэй, жилд 650,000 орчим үйлчлүүлэгчтэй компани болон өргөжөөд байна.

Тэд зөвхөн Казахстанд салбараа нээгээд зогсохгүй цаашид франчайзинг моделио Узбекистан, Киргиз, Камбож зэрэг улсад гаргах зорилго тавин ажиллаж байгаа юм байна.   

mobile-logo