bnr-0
Air India компани Хойд Америк руу чиглэсэн нислэгүүддээ Монголын агаарын орон зайг ашиглаж эхэлжээ
05 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компани Хойд Америк руу чиглэсэн нислэгүүддээ Монголын агаарын орон зайг ашиглаж эхэлжээ.
  • Air India-ийн Ванкувер–Дели чиглэлийн AI186, Сан Франциско–Дели чиглэлийн AI174 нислэгүүд сүүлийн хэд хоногийн турш Монголын агаарын орон зайг ашиглаж байгаа ажээ.
  • Монголын агаарын орон зай нь Ази, Хойд Америкийг холбосон алтернатив нислэгийн гол гарц болж байна.  
Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компани Хойд Америк руу чиглэсэн нислэгүүддээ Монголын агаарын орон зайг ашиглаж эхэлжээ.

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компани Хойд Америк руу чиглэсэн нислэгүүддээ Монголын агаарын орон зайг ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн сард Пакистаны агаарын орон зай хаагдсантай холбогдуулан Air India-ийн үйл ажиллагааны зардал нэмэгджээ. Уг зардлыг бууруулах зорилгоор Хойд Америк руу чиглэсэн зарим нислэгүүддээ Монголын агаарын орон зайг ашиглаж эхэлж байгаагаа тус компани мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар тус компани Хойд Америкийн чиглэлд долоо хоногт нийт 71 нислэг үйлддэг бөгөөд үүний 54 нь нийслэл Дели хотоос хийгддэг байна. Air India нь АНУ-ын Чикаго, Нью-Йорк, Вашингтон, Сан Франциско, Ньюарк, Канадын Торонто, Ванкувер зэрэг хотууд руу нислэг үйлддэг байна.

Монголын агаарын орон зайг ихэвчлэн Сан Франциско болон Ванкувер хотоос хөөрч буй нислэгүүд ашигладаг аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, эдгээр чиглэлийн нислэгүүд Дели рүү Номхон далайн чиглэлийн маршрутаар нисдэг. 

Air India-ийн Ванкувер–Дели чиглэлийн AI186, Сан Франциско–Дели чиглэлийн AI174 нислэгүүд сүүлийн хэд хоногийн турш Монголын агаарын орон зайг ашиглаж байгаа ажээ.

Энэхүү өөрчлөлт нь түлшний хэрэглээ, үйл ажиллагааны зардал, мөн нисэх багийн ажиллах цагийн хязгаарлалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тус болж байгаа ажээ. 

Монголын агаарын орон зай нь Ази, Хойд Америкийг холбосон алтернатив нислэгийн гол гарц болж байна.    

mobile-logo