bnr-0
Хятадын зэс хайлуулах үйлдвэрийн гарц түүхэн дээд түвшинд хүрлээ
04 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Хайлуулсан цэвэр зэсийн гарц гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсөж, 1.25 сая тоннд хүрсэн байна.
  • 2023 оны жилийн эцсээс хойш алтны ханш 60 хувиар цойлж, унци тутамдаа 3300 ам.доллар давж арилжаалагдаж буй.
  • Алтны ханш рекордоо тогтмол шинэчилж буйтай холбоотойгоор, нөгөө талаас үйлдвэрлэлийн явцад гардаг хүхрийн хүчлийг аж үйлдвэрийн бусад салбарт худалдах замаар үйлдвэрүүдийн ашиг эргэн сэргэж байна.
Хятадын үйлдвэрүүдийн хүчин чадал нь дэлхийн зэсийн хүдрийн нийлүүлэлтээс давж эрчимтэй тэлснээр түүхий эдийн нийлүүлэлтээс хамааран үйлдвэрүүдийн гарц буурах, улмаар алдагдалтай ажиллах эрсдэл нүүрлээд байсан юм.

Хяталын зэс хайлуулах үйлдвэрүүдийн гарц өнгөрсөн сард түүхэн дээд түвшинд хүрч өслөө. Алт, хүхрийн хүчил зэрэг завсрын  дайвар бүтээгдэхүүний үнэ өссөн нь үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлсөнтэй энэ нь холбоотой аж.

Хайлуулсан цэвэр зэсийн гарц гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсөж, 1.25 сая тоннд хүрсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.24 сая тоннд хүрч байсан юм.

Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч – Хятадын үйлдвэрүүдийн хүчин чадал нь дэлхийн зэсийн хүдрийн нийлүүлэлтээс давж эрчимтэй тэлснээр түүхий эдийн нийлүүлэлтээс хамааран үйлдвэрүүдийн гарц буурах, улмаар алдагдалтай ажиллах эрсдэл нүүрлээд байсан юм. Энэ жилийн тухайд алтны ханш рекордоо тогтмол шинэчилж буйтай холбоотойгоор, нөгөө талаас үйлдвэрлэлийн явцад гардаг хүхрийн хүчлийг аж үйлдвэрийн бусад салбарт худалдах замаар үйлдвэрүүдийн ашиг эргэн сэргэж байна. 2023 оны жилийн эцсээс хойш алтны ханш 60 хувиар цойлж, унци тутамдаа 3300 ам.доллар давж арилжаалагдаж буй.

Хүхрийн хүчлийн тухайд металл хайлуулах явцад гардаг дайвар бүтээгдэхүүн ба бордоо, хими, нефтийн үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг. Он гарснаас хойш ханш нь 50 орчим хувиар өсөж, 2022 оноос хойших дээд түвшиндээ хүрээд буй. 

Хятадын хайлуулсан зэсийн нийт гарц эхний улиралд 3.54 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

mobile-logo