- DHL Express дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн АНУ-д 800 ам.доллараас дээш үнэтэй олон улсын бизнесээс-хэрэглэгч рүү чиглэсэн илгээмжүүдийг түр зогсоох болсноо мэдэгдлээ.
- DHL бизнесээс бизнес рүү (B2B) чиглэсэн илгээмжүүдийг зогсоохгүй боловч хоцролт үүсч болзошгүйг анхааруулсан.
- Компанийн мэдэгдэлд энэ нь түр хугацааны арга хэмжээ болохыг онцолсон байна.

DHL Express дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн АНУ-д 800 ам.доллараас дээш үнэтэй олон улсын бизнесээс-хэрэглэгч рүү чиглэсэн илгээмжүүдийг түр зогсоох болсноо мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын тарифын зохицуулалтын өөрчлөлтөөс шалтгаалсан бөгөөд уг өөрчлөлт илгээмжийн бүртгэлийг удаашруулж байгаа аж.
Шинэчилсэн журамд зааснаар 800 ам.доллараас дээш үнэтэй бүх илгээмжид албан ёсны бүртгэл хийх шаардлагатай болсон байна. Өмнө нь энэ босго 2,500 ам.доллар байсан бөгөөд 4-р сарын 5-наас өөрчлөгдсөн байна.
DHL бизнесээс бизнес рүү (B2B) чиглэсэн илгээмжүүдийг зогсоохгүй боловч хоцролт үүсч болзошгүйг анхааруулсан. Харин 800 ам.доллараас доош үнэтэй бараа, бүтээгдэхүүний илгээмжүүд (аль ч хүлээн авагчид хамаарах) дээрх өөрчлөлт нөлөөлөхгүй аж.
Компанийн мэдэгдэлд энэ нь түр хугацааны арга хэмжээ болохыг онцолсон байна.