bnr-0
Хятадаас гаралтай бүтээгдэхүүнүүдийг “БНСУ-д үйлдвэрлэв” хэмээн тэмдэглэх зөрчил нэмэгдэж байна
04 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадаас гаралтай бүтээгдэхүүнүүдийг Өмнөд Солонгосын экспорт мэтээр хуурамчаар тэмдэглэн АНУ руу нийлүүлэх тохиолдол нэмэгджээ.
  • Өмнөд Солонгосын Гаалийн алба тусгай шалгалт хийсний үр дүнд, энэ оны эхний улиралд гарал үүслийн зөрчилтэй нийт 29.5 тэрбум воны (20.81 сая ам.доллар) зөрчил илэрсэн бөгөөд эдгээрийн 97 хувь нь АНУ руу чиглэсэн экспорт байжээ. 
  • Эрсдэл нэмэгдэхийг урьдчилан тооцоолон, эрх баригчид хууль бус экспортыг зогсоохын тулд урьдчилсан мөрдөн шалгалт явуулсан байна.
Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг “БНСУ-д үйлдвэрлэв” хэмээн тэмдэглэж АНУ руу нийлүүлэх гэсэн зөрчил олширчээ. 

Хятадаас гаралтай бүтээгдэхүүнүүдийг Өмнөд Солонгосын экспорт мэтээр хуурамчаар тэмдэглэн АНУ руу нийлүүлэх тохиолдол нэмэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын тэр дундаа Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын тарифыг огцом нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д үйлдвэрлэвхэмээн тэмдэглэж АНУ руу нийлүүлэх гэсэн зөрчил олширчээ. 

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Гаалийн алба тусгай шалгалт хийсний үр дүнд, энэ оны эхний улиралд гарал үүслийн зөрчилтэй нийт 29.5 тэрбум воны (20.81 сая ам.доллар) зөрчил илэрсэн бөгөөд эдгээрийн 97 хувь нь АНУ руу чиглэсэн экспорт байжээ. 

Эрсдэл нэмэгдэхийг урьдчилан тооцоолон, эрх баригчид хууль бус экспортыг зогсоохын тулд урьдчилсан мөрдөн шалгалт явуулсан байна. Өмнөд Солонгосын гаалийн алба АНУ-ын албан тушаалтнуудтай уулзалт хийж, хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны талаар хэлэлцсэн байна. 

Энэ сарын эхээр Трамп Өмнөд Солонгосын экспортод 25 хувийн тариф ногдуулсан ч хэрэгжилтийн хугацааг гурван сараар хойшлуулсан. Уг боломжийг ашиглан Хятадын зарим үйлдвэрлэгчид тарифаас зайлсхийхийн тулд гарал үүслийн зөрчил үйлдэж буй аж.

Өмнөд Солонгосын Гаалийн алба хууль бус экспортын оролдлогыг таслан зогсоох зорилгоор тусгай Ажлын хэсэг байгуулж, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалахын тулд илүү нарийвчилсан арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.  

mobile-logo