- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр, ЭХЭМҮТ-д 2025 оны эцэс хүртэл архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй хүүхдүүдийн эмчилгээг бүрэн санхүүжүүлэх нөхцөл бүрдлээ.
- Энэхүү шийдвэрийн хүрээнд 2025 оныг дуустал нийт 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээний тусламжийг үзүүлэх санхүүжилт хангагдаж байна.
- Тус 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс татах юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) 2025 оны эцэс хүртэл архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй хүүхдүүдийн эмчилгээг бүрэн санхүүжүүлэх нөхцөл бүрдлээ.
Тус 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс татан хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулах юм.
Энэхүү шийдвэрийн хүрээнд 2025 оныг дуустал нийт 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээний тусламжийг үзүүлэх санхүүжилт хангагдаж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, санхүүжилтийн хүрэлцээ сайжирснаар олон хүүхэд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болж, эмчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.