Монголоос 100 мянган хонь худалдан авах захиалга Узбекистанаас ирүүлжээ
08 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 100 мянган толгой амьд хонь, ямаа экспортолно.
  • Эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн боллоо.
  • Монголын талаас экспортын хураамжийг хөнгөлөхөөр шийдсэн юм.
Энэхүү худалдаа нь хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд өнгөрсөн нэг жилд хийхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд хэрэгжиж буйн илрэл юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 100 мянган толгой амьд хонь, ямаа экспортлохоор болжээ. Эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон байна. Энэхүү худалдаа нь хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд өнгөрсөн нэг жилд хийхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд хэрэгжиж буйн илрэл юм. ХХААХҮЯ-аас энэ ажлыг эрчимжүүлж, өмнө нь хэлэлцсэний дагуу Монголын талаас экспортын хураамжийг хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.

Узбекистан улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов, “Монгол Улсын малын мах манай улсын хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байна. Цаашид Монголд боловсруулсан малын махыг дотоодын сүлжээ дэлгүүрүүдэд шууд борлуулах боломжтой болно. Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцоно” гэж мэдэгдсэн байна.

Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцоно.

Мөн цаашид ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтран ажиллах боломжтойг онцолсон аж.   

mobile-logo