- Зарим хэрэглэгч шинэ загварыг хангалтгүй хэмээн гомдол гаргаж, компани төлбөртэй хэрэглэгчдэд зориулан хуучин GPT-4-ийг дахин сэргээжээ.
- GPT-5 нь код бичих болон интерфейсийн загвар гаргах чадвараар Anthropic-ийн Claude-тэй эн тэнцүү, зарим тохиолдолд давж байна.
- Гэвч хиймэл оюуны дэвшилтэт загваруудыг ажиллуулах зардал өндөр бөгөөд OpenAI энэ онд 8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллах төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан OpenAI-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны загвар GPT-5-ийн нээлт хэрэглэгчдийн шүүмжлэлтэй тулгарсан.Зарим хэрэглэгч шинэ загварыг хангалтгүй хэмээн гомдол гаргаж, компани төлбөртэй хэрэглэгчдэд зориулан хуучин GPT-4-ийг дахин сэргээжээ.
Гэвч GPT-5 нь өргөн хэрэглэгчдэд бус, аж ахуйн нэгжийн зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тус компанийн аж ахуйн нэгжийн сегментэд нэвтрэх оролдлого бөгөөд Cursor, Vercel, Factory зэрэг стартап гол бүтээгдэхүүн, хэрэгслүүддээ GPT-5-ийг үндсэн загвараар ашиглаж эхэлжээ. Тэд уг загварыг илүү хурдан, нарийн төвөгтэй даалгаварт илүү сайн гүйцэтгэлтэй мөн хямд өртөгтэй хэмээн дүгнээд буй.
Зарим компани GPT-5 нь код бичих болон интерфейсийн загвар гаргах чадвараар Anthropic-ийн Claude-тэй эн тэнцүү, зарим тохиолдолд давж байгаа гэж үнэлжээ.
OpenAI энэ зах зээлд нэвтрэхийн тулд дотооддоо 500 гаруй ажилтантай аж ахуйн нэгжийн борлуулалтын баг байгуулж, гол хөрөнгө оруулагч Microsoft-оос тусдаа үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч хиймэл оюуны дэвшилтэт загваруудыг ажиллуулах зардал өндөр бөгөөд OpenAI энэ онд 8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллах төлөвтэй байна.