bnr-0
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн ажлын санамж бичигт маргааш гарын үсэг зурна
09 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад маргааш айлчилна.  
  • Айлчлалын хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад маргааш айлчилна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад маргааш айлчилна.  

Айлчлалын хүрээнд Монгол-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэх аж. 

Тухайлбал, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд зохион байгуулсан Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийг  300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөх төслийг эрчимжүүлэхээр тохиролцож,төслийг ОХУ-ын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн. 

Энэ төслийн гүйцэтгэгчээр ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани ажиллана гэсэн урьдчилсан мэдээлэл байна.   

mobile-logo