Нийслэлд энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй
05 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
- Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
- Уг аяны хүрээнд нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой юм.

Нийслэлд энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй.
Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой юм.
Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ